Англи улс олон нийтийг мигрень өвчний тухай ойлголтыг илүү гүнзгийрүүлж мэдэхийг уриаллаа.
Учир нь сүүлийн жилүүдэд Их Британид уг өвчнөөр өвчилж, цаашлаад хүндрэх тохиолдол нэлээдгүй гарч байгаа учир ийнхүү уриалга гаргажээ. Тодруулбал, Англи улс насанд хүрсэн долоон хүн тутмын нэг буюу нийт 10 сая хүн мигрень өвчнөөр өвчилсөн байна. Уг өвчин нь нийтлэг толгойн өвчинтэй ижил бөгөөд ач холбогдол өгөхгүй удаах нь өвчнийг даамжруулдаг байна. Мигрень өвчний шинж тэмдэг нь толгойн нэг хэсэг тодорхой үечлэлтэй, давтан өвддөг аж. Мөн дотор муухайрах, бөөлжих, зарим тохиолдолд өвдөлт эхлэхээс хэдэн цагийн өмнө нүдэнд оч бутрах, тахир, муруй шугам харагдах, гэрэлд мэдрэг болох, дуу чимээ чанга сонсогдох шинж тэмдэг илэрдэг байна.
А.Булганчимэг