"В.Володин "Чингисийн хөшөөнд мөргөөгүй" тул Улаанбаатарт байгаа орос баатруудын хөшөөг нураахыг шаардаж байна" гэж Оросын сувагт мэдээлжээ

"В.Володин "Чингисийн хөшөөнд мөргөөгүй" тул Улаанбаатарт байгаа орос баатруудын хөшөөг нураахыг шаардаж байна" гэж Оросын сувагт мэдээлжээ

Манай улсад төрийн айлчлал хийж буй ОХУ-ын Төрийн думын дарга В.В.Володин өчигдөр /2023.09.25/ болсон албан ёсны угтах ёслолын үеэр Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээс татгалзсан. Иймд зарим иргэд түүнд ихээхэн эсэргүүцсэн байр суурийг илэрхийлээд буй. 

Тэгвэл энэ талаар Оросын "Планета Монголия" телеграм сувагт, "Володиныг эсэргүүцэгчдийн шоу монголд үргэлжилсээр байна. Мэдрэл муутай ардчилагчид оросуудыг чангаар хараан зүхэж, Улаанбаатарт байгаа орос баатруудын хөшөөг бүгдийг нь нураахыг шаардаж байна. Мөн Оросыг эсэргүүцдэг зартай хүмүүсийн нэг болох Баабар "Чингисийн хөшөөний өмнө В.Путин бөхийж буй гэрэл зургуудыг хайж, ямар нэг зүйлийг нотлохыг оролдож байна" хэмжээ. 

Мөн тус сувагт, "Володин Улаанбаатарт байгаа Чингисийн хөшөөнд Г.Зандашатар шиг мөргөж сөгдөөгүй тул мэдрэл муутай ардчилагчид /демшиза/ ихэд хилэгнэв. Харин энд нэг түүхийг сануулахад, "Оросын агуу ноёдын нэг Михаилыг монголын нэгэн ноён Бат "Чингис хаан"-д мэхийн ёслохыг тушааж, харин Михаил "христэд итгэгчид үүнийг хийх нь зохисгүй тул үхсэн хүний ​​дүрд мөргөхгүй" гэж хариулсан байдаг" хэмээн мэдээлжээ. 




ТЕНДЕРИЙН УРИЛГА

1 цагийн өмнө