Ц.Цогтбаатар "Ханжоу-2022" Азийн наадмаас хүрэл медаль хүртжээ

Ц.Цогтбаатар "Ханжоу-2022" Азийн наадмаас хүрэл медаль хүртжээ

“Ханжоу 2022” 19 дэх удаагийн Азийн наадам үргэлжилж байна. Өнөөдөр /2023.09.25/ жүдо бөхийн дунд жингийн барилдаан болж Монголын шигшээ багийн тамирчин, дэлхийн аварга Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр эрэгтэйчүүдийн -73 кг жинд зодоглож, Камбож, Хятадын тамирчдыг ялж хагас шигшээд шалгарсан бөгөөд Узбекистаны Муроджон Юүлдошевт нэмэлт цагт торгуулиар ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөө Казахстаны Данияар Шамшаевыг ялж медалийн тавцанд зогссон юм.

Өнөөдөр эмэгтэй -57 кг жинд Л.Энхрийлэн шигшээ 16-д Өмнөд Солонгосын тамирчинд, -63 кг жинд М.Ичинхорлоо шигшээ 16-д Казахстаны тамирчинд, эрэгтэй -81 кг жинд Г.Болор-Очир дагахад Узбекистаны тамирчинд ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн.