ТОДРУУЛГА: Улсын арслан М.Бадарчийн Б сорьцын шинжилгээний хариу ҮБСХ-нд албан ёсны хариу бичгээр ирээгүй байна

ТОДРУУЛГА: Улсын арслан М.Бадарчийн Б сорьцын шинжилгээний хариу ҮБСХ-нд албан ёсны хариу бичгээр ирээгүй байна

Үндэсний их баяр наадмын барилдаанд түрүүлж, Улсын арслан цол хүртсэн, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат М.Бадарчийн Б сорьцын шинжилгээний хариу гарч, допинг илэрсэн нь батлагдсан талаарх мэдээлэл өчигдөр /2023.09.25/ гарсан.

Тэгвэл албан ёсны эх сурвалжийн мэдээлж буйгаар "М.Бадарчийн Б сорьцын шинжилгээний хариу Монголын Үндэсний допингийн холбоонд албан ёсоор ирсэн ч, Үндэсний бөхийн салбар хороо /ҮБСХ/-нд энэ талаар албан ёсны хариу бичгээр ирээгүй байгаа аж. Хуулийн дагуу допинг илэрсэн бөхийн талаарх мэдээллийг Монголын Үндэсний допингийн холбоо зарлах учиртай. Гэтэл тухайн байгууллага энэхүү үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа тул Үндэсний бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг мэдээлэл хийгээд байгаа юм байна. Энэ удаа ч М.Бадарчийн талаарх мэдээллийг хийхээр тус хорооноос төлөвлөж байгаа аж. 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө