"Ханжоу-2022" Азийн наадмаас медаль хүртсэн жүдо бөхийн тамирчдад хүндэтгэл үзүүлжээ

"Ханжоу-2022" Азийн наадмаас медаль хүртсэн жүдо бөхийн тамирчдад хүндэтгэл үзүүлжээ

"Ханжоу 2022" Азийн наадмын эхний өдөр манай улсын жүдо бөхийн тамирчдаас Ё.Басхүү мөнгөн медаль, Л.Сосорбарам хүрэл медаль хүртсэн бол өчигдөр /2023.09.25/ Ц.Цогтбаатар медалийн буухиаг үргэлжлүүлж хүрэл медалийг багтаа авч ирсэн.

ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, "Ханжоу 2022" Азийн наадмын Монголын багийн ахлагч А.Ганбаатар нар өнөөдөр /2023.09.26/ жүдогийн төрлөөс медаль хүртсэн тамирчдад хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ.