Нарантуул захын эзэн Ш.Сайхансамбуугийн хүү Наранбат "Монголын шатрын холбоо"-ны тэргүүнд нэр дэвшжээ

Нарантуул захын эзэн Ш.Сайхансамбуугийн хүү Наранбат "Монголын шатрын холбоо"-ны тэргүүнд нэр дэвшжээ

Монголын шатрын холбооны ээлжит их хурал арваннэгдүгээр сарын 4, 5-нд болно. Уг их хурлаар Монголын шатрын холбооны шинэ ерөнхийлөгчийг тодруулах бөгөөд нэр дэвшигчдийг есдүгээр сарын 30-ныг дуустал бүртгэнэ.

Тэгвэл тус албан тушаалд УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн хүү Наранбат нэр дэвшиж байгаа аж. С.Наранбат нь 1987 онд Улаанбаатар хотод төрсөн, 1-6 дугаар ангидаа Нийслэлийн нэгдүгээр сургуульд, 7-10 дугаар ангидаа Герман улсын Берлин хотод боловсрол эзэмшсэн. Үндэсний тагнуулын академийг 2006-2011 онд тус, тус төгссөн бөгөөд эрх зүйч мэргэжилтэй. Герман, англи хэлтэй. Гэр бүл дөрвөн хүүхэдтэй юм байна.  Тэрбээр төрийн албанд 17 жил ажилласан бөгөөд 2023 оны нэгдүгээр сараас Нарантуул трейд ХХК-ны Удирдах зөвлөлийн гишүүн, "Наран титан" ХХК-ы захирлаар ажилладаг аж.