БНСУ-ын алдарт дуучин Райныг үл хөдлөх хөрөнгийн луйврын хэргээр шүүхэд дууджээ

БНСУ-ын алдарт дуучин Райныг үл хөдлөх хөрөнгийн луйврын хэргээр шүүхэд дууджээ

Энэ оны есдүгээр сарын 25-ны өдөр YouTuber Foot-and-mouth "Дуучин Рэйн (Жун Жи Хун) шүүхэд дуудагдсан. Шалтгаан нь 8.5 тэрбум воны үл хөдлөх хөрөнгийн залилангийн хэрэгт буруутгагдаж байгаа" гэсэн гарчиг бүхий видеог цахим орчинд байршуулж, нэхэмжлэлийн бичгийг нь цацжээ.

Бичлэгээс харахад, нэхэмжлэгч А нь өөрийн эзэмшдэг Кёнги мужийн Хвасон хотод байрлах "Намян Нью Таун" хотхоны барилгыг Сөүл хотын Итаевон дахь Райны байшинтай солилцох гэрээ хийжээ. Энэ үед Райн хувийн нууцад халдана гэх шалтгаанаар байшинг харуулахаас татгалзсан тул нэхэмжлэгч А гэрээ баталгаажуулах боломжгүй гэсэн аж. Иймд Райн үл хөдлөх хөрөнгийн зуучлагч руу байшингийнхаа зургийг явуулсан хэдий ч гэрээгээ дуусгаад шалгахад илгээсэн зураг шал өөр байсан талаар мэдээлсэн юм. Улмаар нэхэмжлэгч А өнгөрсөн сард Сөүл хотын Ёнсан цагдаагийн газарт Райны эсрэг гомдол гаргажээ.

Харин Райны тал үүнийг "худал баримт" гэсэн хэдий ч нэхэмэжлэгч А "үл хөдлөх хөрөнгө худалдах үеийн гэрээн дэх зураг болон байшингийн гадна талаас нь харж баталгаажуулж болно" гэжээ. Ийнхүү үл хөдлөх хөрөнгийн залилантай холбоотой хэрэг шүүхийн шатанд яваа юм.

Эх сурвалж: SBS News




ТЕНДЕРИЙН УРИЛГА

3 цагийн өмнө