Б.Гончигсүрэн “Ханжоу 2022” наадмын алтан медалийн төлөө барилдана

Б.Гончигсүрэн “Ханжоу 2022” наадмын алтан медалийн төлөө барилдана

“Ханжоу 2022” Азийн XIX наадам есдүгээр сарын 23-ны өдөр эхэлсэн бөгөөд БНХАУ-ын Ханжоу хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Тэгвэл өнөөдөр /2023.09.26/ жүдо бөхийн -100 кг-ын жинд “Хилчин” спорт хороо, Жи-Мобайл компанийн тамирчин Б.Гончигсүрэн алтан медалийн төлөө барилдах юм.

Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, хоёрын даваанд БНСУ-ын Вүн Жон-Хүнийг ялж, хагас шигшээд АНЭУ-ын Жафар Костоевтой оноолт таарч, түүнийг цэвэр ялснаар ийнхүү Азийн наадмын жүдо бөхийн -100 кг-ын жинд аваргын төлөө хүч үзэхээр боллоо.