"Victoria's secret" загварын шоу эргэн иржээ

"Victoria's secret" загварын шоу эргэн иржээ

Victoria's Secret-ийн загварын шоу эргэн иржээ. Гэхдээ хүмүүсийн мэддэг нийтлэг хэв маягаас өөрөөр хийж, олны хүртээл болгосон аж.

Тодруулбал, алдартай дуучдын дуун дээр загвар өмсөгч моделууд дээд зэрэглэлийн дотуур хувцас өмсөж, сахиусан тэнгэрийн далавч зүүн үзүүлбэр үзүүлдэг. 20 гаруй жил үргэлжилсэн энэ алдарт шоу загварын салбарын нэгээхэн үзэгдэл болоод өнгөрсөн гэхэд хилсдэхгүй. Гэвч таван жилийн өмнө транс загвар өмсөгчдийн талаарх өмнөх гүйцэтгэх захирлын тайлбар, брэндийн загвар өмсөгчдөд бэлгийн дарамт үзүүлдэг гэх баримт зэрэг нь энэхүү шоуг хаагдахад хүргэсэн юм.

Тэгвэл Victoria's secret загварын шоуны хэв маягийг өөрчилж, баримтат кино хэлбэрээр дахин олон нийтийн хүртээл болгожээ. Энэхүү баримтат кино нь загварын шоунд оролцохгүй таван жил завсарласны дараа гарч байгаа тул үзэгчдийн тоо эрс буурч, олон нийт ч эсэргүүцэж байгаа гэнэ.

Мөн шинэ баримтат кино нь Лаос, Богота, Лондон, Токиод байрладаг бие даасан дизайнер, уран бүтээлчдийн цуглуулгыг онцолж байгаа бөгөөд шинээр гаргаж буй загварууд нь дур булаам байдлыг тодотгох гэхээс илүүтэй эрүүл хэв маягийг эрэлхийлсэн утга санаа бүхий загварууд байх аж.




ТЕНДЕРИЙН УРИЛГА

2 цагийн өмнө