М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах санал гаргаж, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлжээ

М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах санал гаргаж, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлжээ

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд түрүүлсэн улсын арслан Б.Бадарчийн Б сорьцын хариу албан ёсоор ирсэн. Улмаар Үндэсний их баяр наадам зохион байгуулах салбар хороо хуралдаж цаашдаа яах талаар хэлэлцэх талаар бид өмнө нь мэдээлсэн.

Энэ үеэр ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь батлагдаж байгаа учир асуудлыг хуулийн хүрээнд шийднэ. Спортын арбитрын шүүхэд хандсан гэсэн. Гэхдээ баяр наадмын тухай хуульд зааснаар бид арга хэмжээгээ аваад явна” хэмээж байсан юм. Тэгвэл Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороо өчигдөр /2023.09.26/ хуралджээ. Уг хурлаар Улсын арслан М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах санал гаргаж, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд саналаа хүргүүлжээ.