“ХАНЖОУ 2022”: Н.Бямбадорж Ушугийн санда бокс буюу тулааны төрөлд шагналт байр эзэллээ

“ХАНЖОУ 2022”: Н.Бямбадорж Ушугийн санда бокс буюу тулааны төрөлд шагналт байр эзэллээ

“Ханжоу 2022” Азийн XIX наадам есдүгээр сарын 23-ны өдөр эхэлсэн бөгөөд БНХАУ-ын Ханжоу хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Сүүлийн таван Азийн Наадамд тасралтгүй оролцож буй ушугийнхан энэ удаагийн тивийн олимпод хоёр тамирчинтай ирсэн. Ушугийн санда бокс буюу тулааны төрлөөр эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Мэндбаяр, эрэгтэйчүүдийн 75 кг-д Н.Бямбадорж нар эх орноо төлөөлөн оролцлоо.

Спортын мастер Н.Бямбадорж Киргизийн тулаанч Темирлан Аманкуловтой хүрэл медалийн төлөө тулалдаад, шагналт V байрт орсон юм.

Монголын ушучид Азийн Наадмаас нэг бус медаль хүртсэн түүхтэй. Анх Ө.Саруул-Од, Б.Батжаргал нар Дохагийн Азийн Наадмаас хүрэл медаль хүртэж байсан билээ.