"ХАНЖОУ 2022": ОУХМ Б.Есүгэн шигшээ тэмцээнд шалгарлаа

"ХАНЖОУ 2022": ОУХМ Б.Есүгэн шигшээ тэмцээнд шалгарлаа

"Ханжоу 2022" Азийн наадмын 50м эмэгтэй урт бууны гурван байрлалын тэмцээн өнөөдөр /2023.09.27/ болж ОУХМ О.Есүгэн 588 оноогоор 7-р байраар шалгарч шигшээ тэмцээнд оролцохоор боллоо.

Харин тус тэмцээнд оролцсон ОУХМ О.Янжинлхам 577 оноогоор 24 дүгээр байр, ОУХМ Ч.Нарантуяа 573 оноогоор 32 дугаар байруудад тус тус шалгарсан юм.