ВИДЕО: Иракт болсон хуримын ёслолын үеэр гал гарсны улмаас 113 хүн амиа алдаж, 150 хүн шархаджээ

ВИДЕО: Иракт болсон хуримын ёслолын үеэр гал гарсны улмаас 113 хүн амиа алдаж, 150 хүн шархаджээ

Иракийн Ниневе мужийн Хамдания дүүрэгт өнөөдөр /2023.09.27/ болсон хуримын ёслолын үеэр гал гарч, барилга хурдан хугацаанд шатжээ.

Улмаар онцгой байдлыг алба хаагчид барилгаас түлэгдэж, гэмтсэн 150 хүнийг гаргаж, 100 гаруй хүний шатсан араг ясыг олсон байна. Энэ талаар Ниневе мужийн захирагчийн орлогч Хассан аль-Аллах Ройтерс агентлагт мэдээлснээр “Одоогоор 113 хүн нас барсан нь тогтоогдоод байна. Мөн 150 хүн шархадсан" гэсэн бол галын шалтгааны талаар орон нутгийн иргэний хамгаалалтын албаны өгсөн мэдээллээр “Хуримын үеэр салют буудуулсны улмаас арга хэмжээ зохион байгуулж байсан гол танхимд гал гарсан” гэжээ.

ВИДЕО: 

Эх сурвалж: Reuters




ТЕНДЕРИЙН УРИЛГА

5 цагийн өмнө