ШУУРХАЙ: М.Бадарчийн цолыг хураан барилдах эрхийг нь дөрвөн жилээр хасаж, унасан бөхчүүдэд цол нөхөн олгохоор шийдвэрлэлээ

ШУУРХАЙ: М.Бадарчийн цолыг хураан барилдах эрхийг нь дөрвөн жилээр хасаж, унасан бөхчүүдэд цол нөхөн олгохоор шийдвэрлэлээ

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд түрүүлсэн Улсын арслан Б.Бадарчийн Б сорьцын хариу албан ёсоор ирсэн. Үндэсний их баяр наадам зохион байгуулах салбар хороо хуралдаж цаашдаа яах талаар хэлэлцэх талаар бид өмнө нь мэдээлсэн.

Улмаар Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороо өчигдөр /2023.09.26/ хуралдаж, "Улсын арслан М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах" санал гаргаж, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд саналаа хүргүүлээд байсан юм. 

Тэгвэл Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Улсын арслан М.Бадарчийн цолыг нь хурааж барилдах эрхийг нь дөрвөн жилээр хасаж шийтгэх шийдвэр гаргажээ.

Мөн түүнд цолны даваанд унасан бөхчүүдэд цол нөхөн олгохоор шийдвэрлэсэн байна. Түүнчлэн уг саналаа Монгол Улсын ерөнхийлөгчид уламжлахаар болжээ.