АНУ-ын экс Ерөнхийлөгч Доналд Трамп залилан мэхэлсэн хэргээр шүүхэд дуудагджээ

АНУ-ын экс Ерөнхийлөгч Доналд Трамп залилан мэхэлсэн хэргээр шүүхэд дуудагджээ

АНУ-ын экс Ерөнхийлөгч Доналд Трамп залилан мэхэлсэн хэргээр шүүхэд дуудагдсан байна. Тодруулбал, Доналд Трамп өөрийн хөрөнгөө банк, даатгагчдад худал мэдүүлсэн гэж буруутгагдаад байгаа юм. Энэ талаар ерөнхий прокурор Летитиа Жеймс “ Доналд Трамп нь 2011-2021 онд хоёр хүүгийн хамт цэвэр хөрөнгөө худал мэдүүлсэн учир өнгөрсөн есдүгээр сард шүүхэд өгсөн” гэжээ. Улсад бага татвар төлөхийн тулд санхүүгийн хуурамч бүртгэл, тайлан гаргасан түүнийг нийт зургаан хэргээр буруутгасан ба хэрэв шүүх хурлаар буруутай нь нотлогдвол төрөлх нутагтаа бизнес хийхийг хориглон, 250 сая ам долларын торгууль төлөх хариуцлага хүлээлгэх юм. Тус шүүх хурал 2023 оны аравдугаар сарын 02-нд эхэлж, арванхоёрдугаар сар хүртэл үргэлжлэх аж.




ТЕНДЕРИЙН УРИЛГА

1 цагийн өмнө