ВИДЕО: Африкийн Мали хотод цэргийн Ил-76 онгоц хэрхэн осолдсоныг харуулсан бичлэг цацагджээ

ВИДЕО: Африкийн Мали хотод цэргийн Ил-76 онгоц хэрхэн осолдсоныг харуулсан бичлэг цацагджээ

Энэ сарын 23 /2023.09.23/ бямба гарагийн үдээс хойш Баруун Африкийн Малид тээврийн Ил-76 онгоц осолдсон. Харин тус осол юунаас болсон, онгоцонд хэн байсан гээд хохирогчдын тоо одоогоор тодорхойгүй байна. Харин олон улсын хэвлэлүүд тус онгоц Вагнерын хөлсний цэргүүдийг тээвэрлэж явсан хэмээн мэдээлж байгаа юм. 

Тухайлбал, Хятадын CGTN мэдээллийн суваг, "Малид осолдсон тус онгоц цэргийн бие бүрэлдэхүүн болон цэргийн техник тээвэрлэж явсан" гэж мэдээлжээ. Харин оросын зарим эх сурвалжууд, "онгоцны ослоор 140 хүн амь үрэгдсэний дотор зөвхөн Малигийн арми төдийгүй Вагнерын хөлсний цэргүүд ч байсан" гэжээ.

Тэгвэл өчигдөр /2023.09.27/ Малид Ил-76 онгоц хэрхэн осолдсоныг харуулсан дүрс, бичлэг олон нийтийн сүлжээнд гарсан байна. Тус бичлэгт, "Мали улсын Гао нисэх онгоцны буудлын хөөрөх зурвас дээр Ил-76 онгоц бууж байгаа нь харагдах ба удалгүй онгоц хурдаа хасаж чадахгүй хөөрөх гэж оролдоод хэсэг хэсгээрээ хуваагдан галд автаж байгаа" нь харагдах ажээ. 

Эх сурвалж: Varlamov news




ТЕНДЕРИЙН УРИЛГА

5 цагийн өмнө