"ХАНЖОУ-2022": Монголын баг тамирчид 20 дугаар байрт эрэмбэлэгдэж байна

"ХАНЖОУ-2022": Монголын баг тамирчид 20 дугаар байрт эрэмбэлэгдэж байна

БНХАУ-д болж буй "Ханжоу-2022" Азийн зуны XIX наадам дөрөв дэх тав дахь өдрөө үргэлжилж буй бөгөөд өнөөдрийн байдлаар Монголын баг тамирчид хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэж, медалийн чанараар 20 дугаар байрт бичигдэж байна.

Тодруулбал, хийн урт бууны эмэгтэй баг болох О.Есүгэн, Ч.Нарантуяа, Г.Нандинзаяа нар 10 метрийн дасгалд хүрэл медаль хүртэж Монголын багийн медалийн салхийг хагалсан бол жүдо бөхийн төрөлд эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Ё.Басхүү, -100 кг-ын жинд Б.Гончигсүрэн нар мөнгө, 73 кг-ын жинд Ц.Цогтбаатар, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Сосорбарам , +78 кг-ын жинд А.Адьяасүрэн нар хүрэл, мөн жүдо бөхийн холимог багийн төрөлд Монголын баг хүрэл медаль тус тус хүртээд байна.