Хойд Солонгосын хилийг хууль бусаар нэвтэрсэн АНУ-ын цэргийн өчигдөр эх оронд нь буцаажээ

Хойд Солонгосын хилийг хууль бусаар нэвтэрсэн АНУ-ын цэргийн өчигдөр эх оронд нь буцаажээ

АНУ-ын армийн цэрэг Т.Кинг гэгч нь өнгөрөгч долдугаар сар /2023.07.18/-д Хойд Солонгосын хилийн шугамыг давж, тус улс руу нэвтэрсэн байдаг. Энэ талаар АНУ-ын цэргийн албан тушаалтнууд “Т.Кинг нь Хойд ба Өмнөд солонгосыг тусгаарладаг240 км-ын урттай “Цэрэггүй бүс”-ээр дамжин энгийн иргэний дүрээр “санаатайгаар, зөвшөөрөлгүй” Хойд Солонгос руу нэвтэрсэн гэж мэдэгдэж байлаа. 

Тэгвэл Хойд Солонгосын хилээр хууль бусаар нэвтэрсэн хэрэгт буруутгагдсан цэрэг Т.Кинг хоёр сар гаруй хугацаанд хоригдсоны эцэст энэ лхагва гараг /2023.09.27/-т суллагдаж, түүнийг АНУ-тай солилцсон байна. Т.Кинг нь 2021 оны нэгдүгээр сард АНУ-ын армид элссэн бөгөөд Өмнөд Солонгост сэлгэн ажиллаж байх үедээ сахилгын шийтгэл хүлээж, цагдан хорих байранд 50 хоног хоригдсон байдаг. Ингээд түүнийг АНУ руу буцаахаар нисэх онгоцны буудалд албаныхан хүргэсэн байдаг. Гэтэл тэрээр нисэх онгоцны буудлаас гарч, дараа нь “цэрэггүй бүс”-ийг үзэхээр яваад, ийнхүү Хойд Солонгосын хилийн шугамыг давсан гэдэг. 

Эх сурвалж: CNN




ТЕНДЕРИЙН УРИЛГА

2 цагийн өмнө