Тайвань Улс БНХАУ-ын болзошгүй халдлагаас сэргийлж, анхны дотооддоо үйлдвэрлэсэн шумбагч онгоцыг танилцуулжээ

Тайвань Улс БНХАУ-ын болзошгүй халдлагаас сэргийлж, анхны дотооддоо үйлдвэрлэсэн шумбагч онгоцыг танилцуулжээ

БНХАУ болон Тайванийн харилцаа ээдрээтэй байгаа энэ үед Тайвань Улс болзошгүй халдлагын эсрэг хамгаалалтаа бэхжүүлэхийн тулд анхны дотооддоо үйлдвэрлэсэн шумбагч онгоцыг танилцууллаа.

Тус шумбагч онгоц нь 1.54 тэрбум ам.долларын өртөгөөр бүтсэн бөгөөд дизель цахилгаан хөдөлгүүртэй аж. Шумбагч онгоцыг хэд хэдэн туршилтанд хамруулж, 2024 оны эцэс гэхэд тэнгисийн цэргийн хүчинд хүлээлгэн өгнө гэж мэдэгдсэн юм.

Дотоодын шумбагч онгоцны хөтөлбөрийн тэргүүн Хуан Шу Куан өнгөрсөн долоо хоногийн мэдэгдэлдээ, "Энэхүү шумбагч онгоцны зорилго нь Хятад Улс Тайванийг бүслэх гэсэн аливаа оролдлогыг таслан зогсоох эсвэл тэнгисийн цэргийн бүслэлт хийх явдал. Түүнчлэн АНУ, Японы цэргүүд Тайванийн хамгаалалтад туслахаар ирэх хүртэл цаг хугацаа хожих гэсэн нэг арга" гэжээ.

Эх сурвалж: BBC




ТЕНДЕРИЙН УРИЛГА

4 цагийн өмнө