"F-16 сөнөөгч онгоцыг жолоодох Украины нисгэгчид аль хэдийн АНУ-д бэлтгэл сургуулилтаа эхлүүлсэн" гэж Пентагон мэдээлжээ

"F-16 сөнөөгч онгоцыг жолоодох Украины нисгэгчид аль хэдийн АНУ-д бэлтгэл сургуулилтаа эхлүүлсэн" гэж Пентагон мэдээлжээ

Пентагоны хэвлэлийн төлөөлөгч С.Сингх, "F-16 сөнөөгч онгоцыг жолоодох Украины нисгэгчид хэдийн АНУ-д бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн" гэж мэдэгдсэн байна.

С.Сингх хэлэхдээ, "тэд эхлээд барууны нисэх онгоц жолоодох ур чадварыг эзэмшихэд зайлшгүй шаардлагатай хэлний курст хамрагдаж байгаа. Хэлний сургалтын үргэлжлэх хугацаа нь нисгэгчдийн бэлтгэлийн түвшнээс шалтгаалдаг тул хэр хугацаа шаардагдах нь тодорхойгүй байна" гэжээ. Мөн АНУ-ын Агаарын үндэсний гвардийн дарга М.Лоу, "Украины нисгэгчдийг ур чадварын түвшнээс хамаарч сургах ажлыг 3-9 сарын хугацаанд үргэлжлүүлнэ" гэж мэдэгджээ. Харин Украины арми 2024 оны 2-р сар гэхэд F-16 сөнөөгч онгоцтой байлдааны нислэгээ эхлүүлнэ гэж найдаж байна гэсэн бөгөөд барууны орнууд Украинд 50 орчим F-16 сөнөөгч онгоц өгнө гэж амлаад байгаа юм. 

Эх сурвалж: BBC

 




ТЕНДЕРИЙН УРИЛГА

1 цагийн өмнө