"Ханжөү 2022" Азий наадамд оролцож буй 3х3 сагсан бөмбөгийн баг хэсгээсээ шалгарах нь тодорхой болжээ

"Ханжөү 2022" Азий наадамд оролцож буй 3х3 сагсан бөмбөгийн баг хэсгээсээ шалгарах нь тодорхой болжээ

"Ханжөү 2022" XIX Азийн наадмын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд өрсөлдөж буй Монголын шигшээ баг хэсгийнхээ хоёр дахь тоглолтоо хийж дараалсан хожил байгууллаа. Тэд тэмцээний "А" хэсэгт өчигдөр Хятадын Хонг Конгийн багтай өрсөлдөж 21:19 харьцаатай хожсоноор хэсгээсээ шалгарах нь тодорхой болоод байна.