Асашёорюү аваргын дүү Д.Ичинноров Азийн наадмын гольфийн төрөлд өрсөлдөж байна

Асашёорюү аваргын дүү Д.Ичинноров Азийн наадмын гольфийн төрөлд өрсөлдөж байна

Азийн наадмын гольфийн спортын Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 16 орны 40 тамирчин оролцож буйгаас Монгол Улсыг төлөөлж Долгорсүрэнгийн Ичинноров, Хасарын Тэлмэн нар өрсөлдөж байна.

Харин эрэгтэйчүүдийн ангилалд Батсайханы Алтайбаатар, Чинбатын Бат-Амгалан, Жамбалдоржийн Маргад, Жаргалсайханы Анарбат нар оролцож байна. Азийн наадмын гольфийн төрөлд  монголчууд 2006 оны Дохагийн Азийн Наадмаас хойш тав дахь удаагаа оролцож байгаа юм. Гольф дөрвөн өдөр үргэлжилж, аравдугаар сарын 1-нд дүнгээ гаргах аж.

Сонирхуулахад, Манай гольфчин Д.Ичинноров тэмцээнд оролцогчдоос хамгийн ахмад тамирчинд тооцогдож байгаа бөгөөд Асашёорюү Д.Дагвадорж аваргын төрсөн дүү юм.

Гэрэл зургийг: Э.Харцага