Хятадын “Bank of China” Монголд үйл ажиллагаагаа явуулна

Хятадын “Bank of China” Монголд үйл ажиллагаагаа явуулна

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн даваа гаригт Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн. УИХ-ын намрын чуулганаар ирэх оны мөнгөний бодлогын чиглэлийг хэлэлцэж, батална.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд "Гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт нэвтрүүлэх, ногоон зээлийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах нэгдсэн системийг хөгжүүлэх, хил дамнасан худалдааны цахим төлбөр, тооцоо болон финтект суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжлийг дэмжих" зэргийг тусгасан. Тэгвэл үүнийг гадаадын банкийг Монголд оруулж ирэхээр бэлтгэж буй ажилтай холбоотой гэж тайлбарлах хүмүүс байна. Банкны тухай хуулийн дагуу Төвбанк гадаадын банкны салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт нэвтрүүлэхтэй холбоотой журмыг баталж дууссан бөгөөд хамгийн эхэнд Хятадын “Bank of China” Монгол Улсад салбараа нээнэ гэх мэдээлэл байна. 

Хятадын “Bank of China” Монголд орж ирэх асуудал аль 2010 оноос эхлэлтэй бөгөөд тухай бүрт арилжааны банкны эсэргүүцлийг туулж ирсэн. Тус банк нь 2013 онд Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа нээсэн бөгөөд Монголын хэд хэдэн арилжааны банктай стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байдаг. 




Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

19 минутын өмнө

Шуурхай мэдээ