О.Есүгэн Азийн наадмаас хүрэл медаль хүртэж, “Парис 2024” олимпийн наадамд оролцох эрхтэй болжээ

О.Есүгэн Азийн наадмаас хүрэл медаль хүртэж, “Парис 2024” олимпийн наадамд оролцох эрхтэй болжээ

Азийн наадмын рингнээ хүч үзэж буй “Аврагч” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ О.Есүгэн өнөөдөр /2023.09.29/ Казакстаны тамирчин, дэлхийн хошой аварга Н.Кизайбайг 4-1 харьцаагаар ялжээ. Ингэснээр О.Есүгэн “Ханжөү 2022” Азийн наадмын боксын төрлийн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд хүрэл медалийн болзол хангаж, тэрбээр “Парис 2024” олимпийн наадамд оролцох эрхтэй болсон байна.