ВИДЕО:Нико нэртэй хэрэм Венесуэлээс Мексик хүртэл  эзэнтэйгээ 3000 миль аялжээ

ВИДЕО:Нико нэртэй хэрэм Венесуэлээс Мексик хүртэл эзэнтэйгээ 3000 миль аялжээ

Тэд одоогоор АНУ-ын хил дээр нэвтэрч чадахгүй нөхцөл байдалд байгаа ба сайн дурынхан хамт байлгах гэж хичээж байгаа аж.

Тодруулбал, 23 настай Йеисон гэх залуу Венесуэлээс гэрийн тэжээвэр хэрэмтэйгээ зугтааж, олон мянган бээрийн замыг хамтдаа туулжээ. Тэд Мексикт хэдэн сарын турш майханд амьдарсан бөгөөд хэрэм нь хамт унтдаг байна. Тухайн хэрэмний эзэн Иейсон сүүлийн жилүүдэд улс төр, эдийн засгийн хямралын улмаас Өмнөд Америкаас дүрвэсэн иргэн юм. Тэрбээр Мексикийн шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэхдээ хэрмээ үүргэвчиндээ нууж зорчиж байжээ. Тэднийг АНУ-ын хилээр нэвтрүүлэх эсэх нь эргэлзээтэй байгаа ба Иеисон залуу "хэрэмгүйгээр цаашдын амьдарлын аяллаа төсөөлөхгүй байна" гэж мэдээлэв.

ЭХ СУРВАЛЖ:https://news.sky.com/

ҮЗЭХ:




ТЕНДЕРИЙН УРИЛГА

2 цагийн өмнө