ВИДЕО: Туркийн Дотоод хэргийн яамны гадна амиа золиослогч террорист халдлага үйлдэж, нэг нь баригджээ

ВИДЕО: Туркийн Дотоод хэргийн яамны гадна амиа золиослогч террорист халдлага үйлдэж, нэг нь баригджээ

Өнөөдөр /2023.10.01/ Анкара хот дахь Туркийн Дотоод хэргийн яамны байрны ойролцоо амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж, түүний хамсаатныг саатуулж, хоёр цагдаа шархадсан гэж тус улсын албаныхан мэдээлжээ.

Харин тус амиа золиослогч этгээдүүд хулгайлсан автомашинтай Туркийн нийслэлд Анкара хотод ирсэн байна. Учир нь тус автомашиныг Кайсери мужаас хулгайлсан бөгөөд тээврийн хэрэгслийн эзэн болох орон нутгийн малын эмч Микаил Бозлоганыг тариалангийн талбайгаас олжээ. 

Мөн Анкара хотын төвд террорист халдлага үйлдэхийг завдсаны улмаас шархадсан хоёр цагдааг эмчлэх ажил үргэлжилж байгаа бөгөөд тэдний амь насанд аюул учраагүй гэж Туркийн Дотоод хэргийн сайд мэдэгдсэн байна. Тэрээр, "Анкара хотын төвд байрлах хэлтсийн байрны ойролцоо нэг террорист өөрийгөө дэлбээлж, нөгөө нь гал нээсэн боловч түүнийг саармагжуулсан. Буудлагын үеэр хоёр цагдаа хөнгөн шархадсан" гэжээ.

Эх сурвалж: BBC