"Алтан цом" төлөөх хоёр дахь удаагийн барилдаан энэ сард эхэлнэ

"Алтан цом" төлөөх хоёр дахь удаагийн барилдаан энэ сард эхэлнэ

Монголын үндэсний бөхийн холбооноос тэгш тоотой сар болгоны эхний 14 хоногт "Алтан цом"-ын барилдааныг зохион байгуулахаар болсон.

Тэгвэл хоёр дахь удаагийн “Алтан цом”-ын барилдаан энэ сард эхлэх юм. Энэхүү барилдаанд 21 аймаг болон Улаанбаатар хот, Өвөрмонгол, Тувагийн тус бүр нэг баг буюу нийт 24 баг оролцож байгаа аж.

Энэ жилийн "Алтан цом"-ын барилдааны онцлог нь эхний "Алтан цом" буюу өнгөрсөн жилийн барилдааны шигшээ наймд шалгарсан багууд эхний тойрогт барилдалгүй шууд дараагийн тойргоос оролцох юм. Тэмцээний шагналын сангийн тухайд өнгөрсөн жилийнхтэй ижил байх бөгөөд давааны мөнгө болон 1-4 дүгээр байр эзэлсэн багуудад 20-200 сая төгрөг олгоно.