Коронавирусийн эсрэг вакцин бүтээсэн эрдэмтдэд Нобелийн шагнал олгожээ

Коронавирусийн эсрэг вакцин бүтээсэн эрдэмтдэд Нобелийн шагнал олгожээ

Шведийн Стокгольм хотноо 2023 оны аравдугаар сарын 2-нд Анагаах ухаан, физиологийн салбарын Нобелийн шагналыг эздийг нэрлэлээ. Энэ үеэр Унгарын эрдэмтэн Каталин Карико болон АНУ-ын эрдэмтэн Дрю Вайсман нарын "Нуклеон хүчлийн үндсийг сайжруулах нээлт" нь Ковид19-ийн эсрэг үр дүнтэй mRNA вакциныг бүтээх боломжийг олгосон хэмээн Нобелийн шагналыг олгохоор шийдвэрлэжээ. Каталин Карико, Дрю Вайсман нар рибонуклеи́ны хүчил гэх гурван үндсэн макромолекулын (нөгөө хоёр нь — ДНК ба уураг) судлалаар мэргэжсэн бөгөөд тэд хамтдаа РNA-ийн генийн дархлааг дарангуйлагч нуклеозидийн өөрчлөлтийг нээж чадсан бөгөөд BioNTech болон Moderna компаниуд уургийг орлуулах, Ковид19 вирусийн эсрэг вакцин бэлтгэхдээ лицензлэн авсан байна.