"Д.Трамп өөрийн хөрөнгөө хөөрөгдөн үнэлж банк болон даатгалын компаниудыг олон жилийн турш залилсан" гэж буруутгажээ

"Д.Трамп өөрийн хөрөнгөө хөөрөгдөн үнэлж банк болон даатгалын компаниудыг олон жилийн турш залилсан" гэж буруутгажээ

Нью-Йорк хотын прокурорын газраас АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трамп өөрийн өмч хөрөнгийн үнийг олон сая ам.доллараар хөөрөгдөн үнэлж банкууд болон даатгалын компаниудыг олон жилийн турш залилсан гэж мэдэгджээ. 

Хэрэв Д.Трамп гэм буруутай нь тогтоогдвол, түүнд 250 сая ам.долларын торгууль ногдуулж, АНУ-ын экс ерөнхийлөгчийн хөрөнгийн ихэнх хэсэг нь төвлөрдөг Нью-Йорк мужид түүнийг бизнес эрхлэхийг хориглох ажээ. Өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк мужийн шүүгч Артур Энгорон "Д.Трампын гэр бүлийн залилан мэхэлсэн нь нотлогдсон" гэсэн түр шийдвэр гаргасан. Уг хэргийн шүүх хурал өчигдөр /2023.10.02/ эхэлсэн. Иймд Д.Трампыг эсэргүүцэгчид Манхэттений хэсэгт байрлах шүүхийн байрны гадаа цугларч, түүнд зохих шийтгэл оноохыг шаардаж эхэлжээ. 

Эх сурвалж: BBC