Харваач Б.Отгонболд Индонезийн Агата Салсабиллаг 6:0-ээр ялж, хагас шигшээд шалгарлаа

Харваач Б.Отгонболд Индонезийн Агата Салсабиллаг 6:0-ээр ялж, хагас шигшээд шалгарлаа

Азийн наадмын Байт харвааны төрөл сонгодог харвааны ганцаарчилсан ангилалд Б.Отгонболд гурав ялснаар шөвгийн 8-д өрсөлдөх болсон талаар бид мэдээлсэн.

Манай тамирчин эхлээд Ливаны Эл Райесийг 6:0-ээр, дараа нь Японы Такахарү Фүрүкаваг 6:5-аар, Хятадын Тайпэйгийн Тан Чи Чуныг 6:2-оор буулган авснаар шөвгийн наймд Индонезийн Эга Агата Салбабиллатай учраа таарсан билээ. Улмаар тоглолт өнөөдөр /2023.10.03/ болж, Индонезийн Агата Салсабиллаг 6:0-ээр ялж, хагас шигшээд шалгарлаа. Дараагийн тоглолтод Казахстаны Илфат Абдуллинтай учраа таарав.