"ХАНЖОУ-2022": Б.Отгонболд мөнгөн медалийн болзол хангаж, олимпийн эрх авлаа

"ХАНЖОУ-2022": Б.Отгонболд мөнгөн медалийн болзол хангаж, олимпийн эрх авлаа

"Ханжоу-2022" Азийн наадам БНХАУ-ын Ханжоу хотноо есдүгээр сарын 23-ны өдөр эхэлсэн.

Тус наадмын байт харвааны "Recurve Men Singles" төрөлд өрсөлдсөн Б.Отгонболд шөвгийн наймд Индонезийн Агата Салсабиллаг 6:0-ээр ялж, хагас шигшээд шалгарсан бол дөнгөж саяхан Казахстаны тамирчин Илфат Абдуллиныг 6:2 харьцаагаар ялж, финалд үлдэн, мөнгөн медалийн болзол хангалаа.

Энэ амжилтаараа Б.Отгонболд “Парис 2024” олимпын наадамд оролцох болзлыг хангаж байгаа аж. Тэрбээр энэ сарын 7-нд Хятадын тамирчинтай аваргын төлөө өрсөлдөнө.