Гэрлийн мөн чанарыг судалсан эрдэмтэд физикийн салбарын Нобелийн шагналыг хүртэхээр боллоо

Гэрлийн мөн чанарыг судалсан эрдэмтэд физикийн салбарын Нобелийн шагналыг хүртэхээр боллоо

Франц-америк гаралтай эрдэмтэн Пьер Агостини, унгар-австри гаралтай эрдэмтэн Ференц Краус, Францын судлаач  Анн Л’Юилье нар энэ оны физикийн салбарын Нобелийн шагналыг хүртэхээр боллоо.

Шведийн эзэн хааны академийн Нобелийн хорооноос мэдэгдсэнээр, тэдэнд "бодис дахь электронуудын хөдөлгөөнийг судлахын тулд аттосекундын гэрлийн импульс үүсгэдэг аргуудыг нээснийх нь төлөө" энэхүү нэр хүндтэй шагналыг олгохоор шийдвэрлэжээ.1901 оноос хойш физикийн салбарын Нобелийн шагналыг 116 удаа олгож, 222 хүн хүртжээ. 

Өнгөрсөн онд уг шагналыг Францын иргэн Ален Аспет, Америкийн эрдэмтэн Жон Клаузер, Австрийн судлаач Антон Зейлингер нарт хүртсэн бөгөөд тэд квант механикийн салбарт агуу Эйнштейн ч алдаа хийж болохоор таамаглалыг туршилтаар нотолсон байна. 

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ