"Ханжоу 2022" Азийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн маргааш эхэлнэ

"Ханжоу 2022" Азийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн маргааш эхэлнэ

Монголын чөлөөт бөхийн шигшээ баг тамирчид Ханжоугийн дэвжээнд маргааш зодоглоно. 

Тэмцээн эмэгтэйчүүдийн 50, 53, 57 кгийн жингийн барилдаанаар эхлэх юм. Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 50 кгд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга, “Хасу-Мегастарс” клуб, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг өрсөлдөнө. 

  • Эмэгтэйчүүдийн 53 кгд “Нурсултан-2019” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Токио-2020 олимпийн наадмын хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин Бат-Очирын Болортуяа өрсөлдөнө.
  • Эмэгтэйчүүдийн 57 кгд Залуучуудын дэлхийн аварга, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, “Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Эрхэмбаярын Даваачимэг өрсөлдөнө. Тэмцээн маргааш /2023.10.05/10.00 цагт эхлэх юм.