ВИДЕО: "Mamamoo" хамтлагийн дуучин Хвасад холбогдох садар самуун сурталчилсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгожээ

ВИДЕО: "Mamamoo" хамтлагийн дуучин Хвасад холбогдох садар самуун сурталчилсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгожээ

БНСУ-ын "MAMAMOO" хамтлагийн гишүүн Хвасад холбогдох садар самуун сурталчилсан хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай Сөүл хотын Сондуны цагдаагийн газраас мэдээлжээ. 

Дуучин Хваса нь өнгөрөгч тавдугаар сард "Sungkyunkwan" их сургуулийн оюутны хотхоны наадамд үзүүлбэр үзүүлэхдээ олон нийтийн дунд ёс суртахуунгүй үйлдэл гаргасан, садар самуун сурталчилсан хэмээн "Оюутнууд болон эцэг эхчүүдийн хүний эрхийг хамгаалах байгууллага"-аас Сөүл хотын Сондуны цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байна. 

Цагдаагийн хэлтэс тэдний гомдлыг хүлээн авч мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн байдаг. "Оюутнууд болон эцэг эхчүүдийн хүний эрхийг хамгаалах байгууллага"-ын зүгээс "Sungkyunkwan" их сургуулийн зарим оюутнууд насанд хүрээгүй болохыг онцлон, үзүүлбэр дээрээ байхгүй ёс бус үйлдэл гаргасан нь хууль бус хэмээн үзэж буйгаа илэрхийлж байсан бол хэргийг хянан шалгасны үндсэн дээр ийнхүү хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

ҮЗЭХ: