ВИДЕО: Венецэд жуулчид тээвэрлэж явсан автобус осолдож, шатсаны улмаас 21 хүн нас барж, 18 хүн шархаджээ

ВИДЕО: Венецэд жуулчид тээвэрлэж явсан автобус осолдож, шатсаны улмаас 21 хүн нас барж, 18 хүн шархаджээ

Венецийн ойролцоох гүүрэн гарц дээр автобус осолдож, шатсаны улмаас 21 хүн нас барсан байна. Үүнээс дөрөв нь бага насны хүүхэд байсан гэж BBC агентлаг мэдээллээ.

Тодруулбал, Венецтэй гүүрээр холбогддог Местр дүүргийн нутаг дэвсгэрт жуулчдыг тээвэрлэж явсан автобус гүүрны хаалтыг нэвтлэн төмөр замын хажуу руу унаж, шатсан байна. Амиа алдагсдын дунд Украины таван иргэн, Германы нэг, Италийн нэг иргэн байжээ. Мөн 18 хүн шархадсан бөгөөд тэдний тав нь хүнд байна гэж Венецийн хотын дарга Луижи Бругнаро олон нийтийн сүлжээнд мэдээлэл хийлээ.

Урьдчилсан байдлаар осолдсон автобусыг Венец болон ойролцоох Маргера дүүрэгт байрлах жуулчдыг зөөх зорилгоор түрээсэлсэн гэж таамаглаж байгаа бөгөөд автобус жуулчдыг бааз руу буцаан авч явах үед  дээрх осол болсон байна. Улмаар автобус 10 метрийн өндрөөс унажээ.

ВИДЕО: