"ХАНЖОУ-2022": Б.Чинзориг анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

"ХАНЖОУ-2022": Б.Чинзориг анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

"Ханжоу 2022" Азийн зуны спортын наадам есдүгээр сарын 23-ны өдөр БНХАУ-ын Ханжоу хотноо эхэлсэн. 

Тус наадмын боксын эрэгтэйчүүдийн 63.5 кг-д ДАШТ-ий мөнгө, "Жакарта 2018" Азийн наадмын мөнгөн медальт Б.Чинзориг финалын тулаанд Хятадын Тайпэйгийн Лай Чү-Энийг ялснаар Монголын багийн анхны алтан медалийг эх орондоо авчирлаа. Тэрбээр Монголын шигшээ багийн түүхэнд 25, боксын спортоос төрж буй гурав дахь алтан медальтан болж байгаа юм.