THE TIMES: Лондонд ирэх сард нээлтээ хийх "Монгол хаан" жүжгийг Хятадад хоригложээ

THE TIMES: Лондонд ирэх сард нээлтээ хийх "Монгол хаан" жүжгийг Хятадад хоригложээ

Лондон хотын West End-д тоглох гэж буй "Тамгагүй төр" жүжгийг Хятадын эрх баригчид Өвөрмонголд тоглохыг хориглон  жүжигчид болон продакшны багийг дарамталж тараасан хэмээн талаар The Times агентлаг онцолжээ.

Тус мэдээнд,

 “Хятадын эрх баригчид Тамгагүй төр жүжгийн продакшны багийг дарамталж, Өвөрмонголд тоглохыг хоригложээ.  Лондон хотын Вест Энд дэх хамгийн том театр болох Колизейд ирэх сард нээлтээ хийх гэж буй "Монгол хаан" хэмээх тансаг бүтээл нь манай эриний нэгдүгээр мянганы эхэн үед ноёрхож байсан эртний Хүннү үндэстний баатарлаг түүхийг өгүүлсэн театрын жүжиг юм. Иймд Хятадын эрх баригчид Өвөрмонголд тоглохоор бэлтгэж байсан тус жүжгийг гэнэт хаасан нь монгол угсаатныг салан тусгаарлагдаж буйд Бээжин санаа зовниж буйг харуулсан үйлдэл боллоо” хэмээжээ.