ДАШТ-ээс харамсалтайгаар хасагдсан Т.Тулга Азийн аваргад алтан медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо

ДАШТ-ээс харамсалтайгаар хасагдсан Т.Тулга Азийн аваргад алтан медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо

Өнөөдөр чөлөөт бөхийн төрлөөр манай таван тамирчин дэвжээнд гарсан. Тэднээс эрэгтэйчүүдийн 65 кг-д Т.Тулга аваргын төлөө шалгарч үлдлээ.

Манай тамирчин эхлээд Казахстаны Санзар Мухтарыг 10:0-ээр, дараа нь Камбожийн Бунна Ёныг 10:0, шөвгийн 8-д БНСУ-ын Ким Чан Суг мөн л оноогоор цэвэр ялснаар хагас шигшээд БНАСАУ-ын Ким Вон Жинийг 11:0-ээр илүүрхэж, алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарав.

Т.Тулга алтын төлөө ДАШТ-ий алт (2022), Ази тивийн хошой аварга (2022, 2023) Ираны Рахман Амоузадхалитай 17:00 цагаас барилдахаар боллоо.

Эргэн сануулахад, Т.Тулга нь өнгөрсөн есдүгээр сард болсон Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчдыг төлөөлж 65 кг-ийн жинд барилдсан ОУХМ Т.Тулга Азербайжан Улсын тамирчин Хажи Алиевтай тун эргэлзээтэй барилдаан хийж шүүгчдийн шийдвэрээр ялагдал хүлээсэн билээ.