БНСУ-д монгол залуу автомашин хулгайлж, согтуугаар жолоо барьж гурван машин мөргөсөн хэргээр баривчлагджээ

БНСУ-д монгол залуу автомашин хулгайлж, согтуугаар жолоо барьж гурван машин мөргөсөн хэргээр баривчлагджээ

Машин хулгайлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад осол гаргаж, өөр машин хулгайлахыг завдсан Монгол Улсын иргэнийг цагдаагийн байгууллага саатуулсан талаар БНСУ-ын KBC телевиз мэдээллээ.

Тодруулбал, Кёнги Ансан Сангнокын цагдаагийн газар 30 гаруй настай Монгол Улсын иргэн А-г машин хулгайлж гурван машин мөргөсөн хэргээр саатуулан шалгаж байна. А нь аравдугаар сарын 5-ны өглөө 8:00 цагийн орчимд Соннам-си мужийн Жунгвон-гүд байрлах аж үйлдвэрийн компанийн гадаа байрлуулсан Genesis маркийн автомашиныг хулгайлсан байна. Улмаар А нь  уулзвар дээр эгнээ сольж яваад нэг машиныг мөргөж, ослыг шийдэж чадалгүй хэргийн газрыг орхин явахдаа ойролцоох дохиогоор хүлээж байсан өөр машин болон ачааны машиныг мөргөж гэмтээсэн нь тогтоогджээ.

Түүнчлэн А нь  ачааны машин мөргөсний улмаас хөдлөх боломжгүй болсон машинаасаа цонхыг нь чулуугаар хагалан зугтаж ойролцоох өөр машиныг хулгайлсан нь тодорхой болсон байна.

Энэ үеэр цагдаа нар баривчилгаа явуулахад А нь согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн болохыг тус тус тогтоож шалгалтын ажлыг эхлүүлжээ.

Түүнийг хулгайн гэмт хэрэг үйлдсэн, Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хүндрүүлсэн ялын дагуу оргон зайлж байхдаа хүний амь насыг нь хохироосон, хохирол учруулсан гэх үндэслэлээр баривчлах хүсэлт гаргасан талаар Кёнги Ансан Сангнокын цагдаагийн газраас өнөөдөр /2023.10.06/ мэдээллээ.