ХАНЖОУ 2022: Н.Насанбуян Азийн наадмын хүрэл медаль хүртлээ

ХАНЖОУ 2022: Н.Насанбуян Азийн наадмын хүрэл медаль хүртлээ

19 дэх удаагийн Азийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кгд өрсөлдсөн Өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын Азийн аварга, “Хасу-Мегастарс” клуб, Үндэсний шигшээ багийн  тамирчин ОУХМ Н.Насанбуян хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Бекзат  Алмаз Уулутай барилдаж 8:2-оор ялж Азийн наадмын хүрэл медаль хүртлээ.

Тэрээр 57 кгын  А хэсэгт  Камбож улсын Союн Софорстой өрсөлдөж ялсан. Харин 1/4 БНАСУ-ын Хан Чон Сонтой өрсөлдөж ялагдсан юм.