Лондонд тоглогдох “Монгол хаан” жүжгийг БНХАУ-д хориглож, жүжигчдийг нь ажиглалтад байлгасныг Олон Улсын хэвлэлүүд мэдээлжээ

Лондонд тоглогдох “Монгол хаан” жүжгийг БНХАУ-д хориглож, жүжигчдийг нь ажиглалтад байлгасныг Олон Улсын хэвлэлүүд мэдээлжээ

Хятадын эрх баригчид Лондонд нээлтэй хийх гэж буй МУ-ын “Тамгагүй төр” жүжгийг Өвөрмонголд тоглохыг зөвшөөрсөн ч нээлтэй хийх өдөр нь цуцалж буйгаа мэдэгдэж, ажилчдыг нь гаргасан талаар олон улсын хэвлэлүүд онцолж байна.

Тодруулбал, Ирэх сард Лондонгийн Колизэйд нээлтээ хийх “Монгол хаан” жүжгийг БНХАУ-ын хамгийн хойд муж болох Өвөрмонголын Хөх хотод тоглолт хийхээр Хятадын эрх баригчид зөвшөөрчээ. Гэвч есдүгээр сарын 19-нд жүжиг эхлэхээс 30 минутын өмнө “Улаан” театрт тог тасарсны улмаас тоглолтыг зогсоосон байна. Ингэхдээ жүжгийн баг бүрэлдэхүүн болох 130 хүнийг ажиглалтад байлгаж, тоглохыг хориглосон гэж олон улсын Watoday мэдээллийн сайт нийтэлжээ.

Түүнчлэн тус нийтлэлд, Олон сая долларын өртөгтэй Монголын “Тамгагүй төр” жүжгийн баг хамт олон сүүлийн хоёр долоо хоногийг Ордос хотод өнгөрөөсөн бөгөөд тэнд байнгын хяналтанд байжээ. Учир нь тэднийг өөрсдийн иж бүрдэл, хувцас, техник хэрэгслээ авахыг зөвшөөрөөгүй тул бэлтгэл хийх, тоглолт хийх, бүр гэртээ харих боломжгүй байсан" гэж Монгол Хааны хэвлэлийн төлөөлөгч хэлэв.

1300 үзэгчийн театрт нээлтэй хийж буй жүжгийг үзэхээр олон мянган тасалбар худалдан авсан байжээ. Мөн нээлтийн өмнө театрын чанга яригчаар мэдэгдэл хэлсний дараа Монголын тайзны продакшны ажилчдыг Хятад иргэд гэнэт хөөж явуулахыг завдаж байсныг зарим гэрчүүд харжээ. Ингэхдээ үнэ бүхий иж бүрдэл, техник хэрэгсэл байрлуулсан театрын байрнаас 130 хүний бүрэлдэхүүнтэй продакшны багийг, түүний дотор Британийн зургаан иргэнийг хөөсөн” гэж Монгол Хааны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв. Мөн тус продакшны хамт олон олон нийтийн газар монгол үндэсний хувцас өмсөхийг хориглосон. Мөн энэ нь Бээжингээс Хятад дахь Монголын соёлыг хязгаарлаж байгаа үед болов. Ингэхдээ Өвөрмонголын тэмцэгчид Хятадын засгийн газар Монголын соёлыг системтэйгээр устгаж, цөөрч буй хүн амаа Хан үндэстний олонх болгон уусгаж байна гэж мэдэгджээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.