Азийн наадамд оролцож буй монголын хүндийн өргөлтийн тамирчин Б.Эрдэнзулаас хориот эм бэлдмэл илэрчээ

Азийн наадамд оролцож буй монголын хүндийн өргөлтийн тамирчин Б.Эрдэнзулаас хориот эм бэлдмэл илэрчээ

Азийн олимпын зөвлөл (OCA)-өөс Ханжоугийн Азийн наадмын допингийн эсрэг хөтөлбөрийг бие даан зохицуулах үүргийг олгосон Олон улсын шинжилгээний байгууллагаас Монгол тамирчнаас хориот эм бэлдмэл ирэлсэн талаар олон улсын спортын ita.sport агентлаг мэдээллээ. 

Тодруулбал, Монголын хүндийн өргөлтийн тамирчин Буяндэлгэрийн  Эрдэнэзулаас авсан дээжээс Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-ийн Хориотой бодисын жагсаалтад заасан тодорхой бус стероид дростанолоны метаболит илэрчээ.

2023 оны аравдугаар сарын 1-ний өдөр Олон улсын шинжилгээний байгууллага тэмцээний бус үед  тамирчнаас дээж авч, Хятадын допингийн эсрэг агентлагт сорьц цуглуулжээ. Тухайн тамирчинд энэ тухай мэдэгдсэн бөгөөд тэр даруйд нь тэмцээнд оролцох эрхийг нь түр хугацаагаар түдгэлзүүлсэн байна. Тэрээр В сорьцын шинжилгээ хийлгэх  эрхтэй юм. 

Дараа нь уг асуудлыг Спортын арбитрын шүүхийн Допингийн эсрэг хэлтэст (CAS ADD) шилжүүлж ОСА-гийн допингийн эсрэг дүрмийн дагуу шийдвэрлүүлнэ. Хэргийн үйл ажиллагаа явагдаж байгаа тул шүүх хурлын явцад нэмэлт мэдээлэл өгөхгүй.

Эх сурвалж: ita.sport