ВИДЕО: "Zile Daewoo Bus" компанийн Монголд экспортолсон ногоон автобус "шинэ биш хуучин" байсан талаар БНСУ-ын хэвлэлд мэдээллээ

ВИДЕО: "Zile Daewoo Bus" компанийн Монголд экспортолсон ногоон автобус "шинэ биш хуучин" байсан талаар БНСУ-ын хэвлэлд мэдээллээ

Хоёр Солонгос иргэнийг Монголд баривчилсан БНСУ-ын “Channel A news” телевиз мэдээлэв.

Тус мэдэгдэлд “Монголд хоёр солонгос иргэн баривчлагдсан байна. Эдгээр хүмүүс нь Монгол Улсад 600 автобус экспортолсон Zile Daewoo Bus компанийн удирдлагууд юм. Тэдний нийлүүлж буй автобуснаас согог илэрсэн тул хуучин машиныг шинэ хэмээн хууран мэхэлж худалдсан хэрэгт хардагдаж буй аж.

Тодруулбал, Солонгосын Zile Daewoo Bus компани Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 600 автобус нэвтрүүлэх гэрээ байгуулж, өнгөрсөн есдүгээр сард эхний ээлжийн 100 автобус Улаанбаатарт очжээ. Гэтэл зарим автобусны будаг нь ховхорч, зэвэрсэн, дээр нь төмөр хавтан гагнасан зэрэг зөрчил илэрчээ. Улмаар тус тээврийн хэрэгслийн дугаарыг нь шалгахад ч үйлдвэрлэсэн он нь “1993 он” болох нь тогтоогдсон байна.

Улмаар солонгосын үйлдвэрлэгч компани толгой гудайлган уучлалт гуйсан. Гэвч энэ маргаан намжаагүй байгаа бөгөөд Монголын сөрөг хүчний гишүүд Солонгосын Элчин сайдын яаманд очиж, шалгалт явуулахыг хүссэн захидал илгээсэн байна. Мөн энэ асуудлаас болж Нийслэлийн Засаг дарга нь огцрохоо мэдэгджээ.

Эл хэрэгт хамааруулан монголын төрийн албан хаагчид авлигын хэрэгт сэжиглэгдэж байгаа тул Монголын мөрдөн байцаах байгууллага ч мөн мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байна” гэж мэдээллээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

ВИДЕО: