Азийн наадмын медальтнуудад хүндэтгэл үзүүллээ

Азийн наадмын медальтнуудад хүндэтгэл үзүүллээ

Энэ удаагийн наадмаас манай байт харвааны төрлөөс Б.Отгонболд  алт, чөлөөт бөхөөс Т.Тулга алт, М.Лхагвагэрэл мөнгө, Э.Дэлгэрмаа, Н.Насанбуян, Г.Ганхуяг нар хүрэл медаль, жюү жицүгийн төрлөөс М.Даваадорж хүрэл медалийг тус тус хүртсэн билээ.

Монголын багийн штабын удирдлагууд өнөөдөр медаль хүртсэн баг тамирчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ.

Уулзалтаар Монголын үндэсний олимпын хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар медаль хүртсэн нийт баг тамирчиддаа талархал илэрхийлж, Парисын Олимпод мөн өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

Эх сурвалж: МҮОХ