Халдлагын улмаас амиа алдагсдын тоо мянга давж, АНУ-ын тал Израилд шаардлагатай зэр зэвсгийн нэмэлт тусламж илгээнэ гэж мэдэгджээ

Халдлагын улмаас амиа алдагсдын тоо мянга давж, АНУ-ын тал Израилд шаардлагатай зэр зэвсгийн нэмэлт тусламж илгээнэ гэж мэдэгджээ

Ням гарагт /2023.10.07/ алан хядагчдын “Хамас” бүлэглэл Израилын газар нутаг руу нэвтэрч олон арван энгийн иргэдийг хөнөөсөн үйл явдал нь ойрх дорнодод дайны нөхцөл байдлыг бий болгоод байна. Иймд Израилын тал Газын зурвасын гүнд цэрэг, дайны ажиллагаа  үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь тус бүс нутагт олон хүний амь нас эрсдэх нөхцөл байдлыг бий болоод буй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, Палестины Хамас бүлэглэл өнгөрсөн бямба гарагийн өглөө 06:30 цагийн үед Израилын нутаг дэвсгэр рүү пуужин харваж дайн өдүүлсэн. Энэ нь 1948 оны Араб-Израилын мөргөлдөөнөөс хойш анх удаа Хамас бүлэглэл Израилын нутагт шууд дайн зарлаж, галласан тохиолдол болжээ. Улмаар Хамас бүлэглэлийн дайралтын хариуд Израил улс албан ёсоор дайн зарлав. Хамас бүлэглэлийн дайралт еврей шашинтнуудын ариун баярын өдөр буюу изриалчуудын баярын өдөр эхэлсэн. Дайралтын талаар  Хамас бүлэглэлийн зүгээс  таван мянган пуужин харвасан гэж мэдээлсэн ч Израилын тал гурван мянга гаруй пуужин унасан гэж мэдээлээд байна.

Мөргөлдөөний улмаас Израилын нутагт 700 гаруй, хариу довтолгооны үеэр Газад Палестины 400 гаруй хүн амь үрэгджээ. Мөн Хамасын дайралтад өртөж, нас барсан 250 гаруй хүний цогцос олдсон байна.

Мөн Хамас бүлэглэл нь Израилын цэргийн офицерууд зэрэг 100 орчим хүнийг барьцаалсан гэдгээ мэдэгджээ. Израилд амь үрэгдсэн хүмүүсийн дунд Балба, Франц, Камбож, Тайланд, Украин, Их Британийн иргэд бүртгэгдээд байна.

Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хамас бүлэглэлийн дайралтыг урьд өмнө үзэгдээгүй, аймшигтай хэрцгий халдлага болсныг шүүмжилж, израилын төрд тусламж үзүүлхээ мэдэгдсэн.

Энэ хүрээнд пентагон нисэх онгоц газардуулагч хөлөг, усан онгоц, байлдааны зориулалттай нисэх онгоцуудыг Газар дундын тэнгисийн зүүн хэсэг рүү хөдөлгөж, Израилд шаардлагатай тоног төхөөрөмж, зэр зэвсгийн нэмэлт тусламж илгээлээ.