Израил улс Хамас бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж байгаа тул АНУ Тэнгисийн цэргийн хөлөг онгоцоо илгээжээ

Израил улс Хамас бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж байгаа тул АНУ Тэнгисийн цэргийн хөлөг онгоцоо илгээжээ

Хамас бүлэглэлийн эсрэг Израил улс Газын зурваст өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаа үед АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц Газар Дундын тэнгисийн зүүн хэсгийг чиглэн явж байгаа талаар Батлан хамгаалахын сайд Ллойд Остин мэдэгдсэн байна. 

Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны нэгэн албан тушаалтан бямба гарагт хэлэхдээ, энэ амралтын өдрүүдээр Израилын эсрэг хийсэн дайралтад Иран шууд үүрэг гүйцэтгэсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа боловч Иран улс Хамас-ыг санхүүжүүлж, техник хэрэгслээр хангаж, зэвсэглэсэн гэдэг нь эргэлзээгүй гэж мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: CNN