Канада, Америк, Португал зэрэг улсууд Израил руу хийх нислэгээ цуцаллаа

Канада, Америк, Португал зэрэг улсууд Израил руу хийх нислэгээ цуцаллаа

Эйр Канада Ням гарагаас /2023.10.09/ эхлэн Тель-Авив руу хийх бүх нислэгээ цуцалж, Израиль руу хийх нислэгээ зогсоосон олон улсын агаарын тээврийн хэд хэдэн компанитай нэгджээ.

Улмаар Тель-Авив руу нисэж байгаа зорчигчдод төлбөрөө буцаан авах хүсэлт гаргах зэрэг төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн байна. Мөн United Airlines болон American Airlines компаниуд Тель-Авив руу хийх нислэгээ зогсоож, Delta Air Lines, Air Malta, Португалийн TAP агаарын тээврийн компаниуд Израил руу хийх нислэгээ цуцалсан байна.