Газын зурваст 493 хүн амиа алдаж, 2651 хүн шархдаад байгаа бол, Хамас, Израилийн зэвсэгт хүчний дунд тулаан өрнөхгүй байна

Газын зурваст 493 хүн амиа алдаж, 2651 хүн шархдаад байгаа бол, Хамас, Израилийн зэвсэгт хүчний дунд тулаан өрнөхгүй байна

Өнгөрөгч бямба гараг /2023.10.07/-ийн өглөө Хамас бүлэглэлийн гэнэтийн халдлагын хариуд Израиль агаарын цохилт өгч эхэлсний улмаас Газын зурваст дор хаяж 493 хүн амиа алдаж, 2651 хүн шархадсан гэж Палестины эрүүл мэндийн яам мэдэгдсэн байна.

Яг одоогоор Израилийн зэвсэгт хүчин болон Хамас бүлэглэлийн хооронд ямар ч тулаан өрнөхгүй байгаа бөгөөд Израилийн зэвсэгт хүчин Газын зурвас орчмын бүх сууринг дахин хяналтдаа авсан гэж тус улсын цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Даниел Хагари өнөөдөр /2023.10.09/ өглөө сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байна. Харин Хамас бүлэглэл Израилийн агаарын довтолгооны хариуд Израилийн өмнөд хэсгийн Ашдод, Ашкелон хотууд руу 120 пуужин харвасан гэж мэдэгдсэн байна. Иймд Korean Air зэрэг томоохон агаарын тээврийн компаниуд  Израиль улс руу хийх нислэгээ түр зогсоосон хэвээр байна. 

Эх сурвалж: CNN