Газын зурвасыг "бүрэн бүслэх" тушаалыг Израилийн Батлан хамгаалахын сайд өгчээ

Газын зурвасыг "бүрэн бүслэх" тушаалыг Израилийн Батлан хамгаалахын сайд өгчээ

Хамас бүлэглэл газын зурвасаас пуужин харваж байгаа тул Израиль даяар агаарын цохилтын дуут дохио дуугарч байна гэж Израилийн Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн байна. Харин эдгээр пуужингууд нь Израилийн нутаг дэвсгэрт бууж байгаа эсэх, мөн агаарын довтолгооноос хамгаалах систем саад болж байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. 

Харин Израилийн зэвсэгт хүчин Газын зурвасын ойролцоох бүх сууринг чөлөөлж, хяналтдаа авсан боловч Палестины идэвхтэй зэвсэгт этгээдүүдтэй тусгаарч, мөргөлдөөн үргэлжилж байна гэж тус улсын Батлан хамгаалах хүчний төлөөлөгч Даниел Хагари мэдэгдсэн байна. Иймд Израилийн Батлан хамгаалахын сайд  "Цахилгаан, хоол хүнс, түлш байхгүй" Газын зурвасыг "бүрэн бүслэх" тушаал өгсөн" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC