Израил, Палестины газын зурвас дахь түр хамгаалах байруудад 137 мянга гаруй хүн хорогдож байна гэж НҮБ-аас мэдээллээ

Израил, Палестины газын зурвас дахь түр хамгаалах байруудад 137 мянга гаруй хүн хорогдож байна гэж НҮБ-аас мэдээллээ

НҮБ-ын Халамжийн агентлаг (UNRWA) Даваа гарагийн /2023.10.09/ орой палестин, израилын хилийн бүс болох Газын зурвас дахь яаралтай хамгаалах байруудын хүчин чадал 90% -д хүрч  137 мянган гаруй хүн аюулгүй бүсэд ирсэн гэж мэдэгдэв.

Тус агентлаг UNRWA-ийн одоогоор 83 сургуулийг хоргодох байр болгон ашиглаж байгаа юм байна.  Өнгөрсөн амралтын өдөр Хамас бүлэглэлийн гэнэтийн дайралтын дараа Израил Газад хариу цохилт өгсөн. Энэ хүрээнд Израилын Батлан ​​хамгаалахын сайд Йоав Галлант даваа гарагт Газыг “бүрэн бүслэх” тушаал өгчээ.Улмаар Газын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, 680 гаруй палестин хүн нас барж, 3700 гаруй хүн шархадсан байна.

Газын зурвас дахь Израил болон Палестины бүлэглэлүүд, тэр дундаа Хамас, Исламын Жихад зэрэг бүлэглэлийн хооронд байнга мөргөлдөөн гардаг ч энэ удаагийнх 50 жил тохиогоогүй томоохон мөргөлдөөн болж, дайны нөхцөл байдал үүсгэж байгаа тул дэлхийн улс орнууд израилаас иргэдээ татан авахад анхааран ажиллаж байна. 

Эх сурвалж: CNN